Зүсрэн шивэрсээр... Өдөржин орлоо. Би яагаад ч юм бороонд дуртай. Гэхдээ бороо орохоор гуниглачихдаг. Тэгэхээр гуниглах дуртай гэсэн үг юм боловуу. Үгүй ээ гуниглах биш цаанаа л нэг бодолд дарагдчихдаг. Өөртэйгээ ярилцмаар элдэв зүйлсийг бодмоор санагддаг. Маш их зүйлс толгойд бодогдож, бүхэл бүтэн ном биччихмээр бодлууд миний толгойд эргэлддэг. Тэгэхээр зүгээр л бодох, эргэцүүлэх дуртай байх нь. Гэхдээ заримдаа юу ч бодолгүй хөнжлөө нөмрөөд хэвтээд л унтаад л баймаар байдаг. Банштай цайгаа хийж уучихаад унтаад унтаад л баймаар. Юу ч бод...
бичлэг